logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Barrick Gold”-ийн алтны үйлдвэрлэл 2000 оноос хойших доод түвшинд хүрэв
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 12:00
    215
    “Barrick Gold” 2022 онд 4.14 сая унц алт үйлдвэрлэжээ

    Өнгөрсөн онд “Barrick Gold”-ийн алтны үйлдвэрлэлийн гарц 2000 оноос хойших доод түвшинд хүрсэн байна. Тайлант хугацаанд тус компани 4.14 сая унц алт үйлдвэрлэсэн нь гурван жил дараалан үйлдвэрлэл нь буурсан тохиолдол боллоо. 

    2022 оны 11 дүгээр сард “Barrick Gold” компанийн Гүйцэтгэх захирал “Энэ онд “Barrick Gold” 4.2-4.6 сая унц алт үйлдвэрлэх зорилтдоо хүрч чадна” гэж мэдэгдэж байв.

    2022 онд “Barrick Gold”-ийн Невада муж дахь уурхайн олборлолт засвар, шинэчлэлтийн улмаас саатсан юм. Мөн Папуа Шинэ Гвиней улсын Засгийн газартай олборлолтыг сэргээх асуудлаар тохиролцолд хүрч чадалгүй удсанаас Поргера уурхай үйл ажиллагааг эхлүүлж чадаагүй. IV улиралд тус компанийн алтны үйлдвэрлэл 1.11 сая унц хүрсэн нь дээд үзүүлэлт болсон ч шинжээчдийн таамагт хүрсэнгүй.

    Үйлдвэрлэлийн тайлангаа танилцуулаад удалгүй дэлхийд алтны үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг тус компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид гурван хувиар унаад байна.

    Cэтгэгдэл бичих