logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Нийгэм
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ДЭМБ: Турк болон Сирид үзүүлэх тусламжийн хэмжээгээ 2 дахин нэмэгдүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 02 сарын 15 09:40
    313

    Зургийг: David Lombeida/Bloomberg

    Газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид амиа алдсан иргэдийн тоо 40 мянга даваад байна

    Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага Турк болон Сири улсад үзүүлэх тусламжийн хэмжээгээ хоёр дахин өсгөнө гэж мэдэгдлээ. Тус байгууллага гамшгийн дараах хариу арга хэмжээ болгон 43 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

    Хүчтэй газар хөдлөлтийн улмаас Турк болон Сирид амиа алдсан иргэдийн тоо 40 мянга даваад байна. Газар хөдлөлтөд өртсөн хотуудыг сэргээхэд дээрх хоёр улсад хэдэн арван тэрбум ам.доллар хэрэгтэй гэж Дэлхийн банк тооцоолоод байгаа юм.

    Байгалийн гамшгийн улмаас хэдэн мянган байшин барилга нурж, иргэдийг түр орогнуулах орон байрны хэрэгцээ тулгамдсан асуудал болоод байгаатай холбогдуулан чингэлэг, бэлэн амины орон сууцны экспортыг зогсоож байгааг Турк улсын Худалдааны сайд мэдээллээ.

    Мөн газар хөдлөлтийн дараа эдийн засгийг уналтад орохоос сэргийлэх төлөвлөгөөний хүрээнд алтны импортыг хориглож байгааг эх сурвалж мэдээлжээ.

    Үүнээс гадна хоёрдугаар сарын зургаанаас хойш арилжааг хаагаад байсан Истанбулын Хөрөнгийн биржийн арилжаа лхагва гарагт эхлэхээр байна. Хөрөнгийн зах зээлийг уналтад орохоос сэргийлэх хүрээнд Турк улсын Баялгийн сан дэмжлэг үзүүлнэ гэж эх сурвалж мэдээлэв. Мөн захиалгыг цуцлах, захиалгын үнийг бууруулахыг хориглохоор байгаа аж.

    Cэтгэгдэл бичих