logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ши Жиньпин: Мөргөлдөөнийг яриа хэлэлцээний замаар зогсоох хэрэгтэй
    Нийтэлсэн огноо: 2023 оны 03 сарын 21 15:00
    380

    Зургийг: Sergei Karpukhin/AFP via Getty Images

    БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпиний ОХУ-д хийж буй айлчлал үргэлжилж байна

    ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ши Жиньпинтэй уулзаж ярилцахдаа Украинд энх тайван тогтоох Бээжингийн санаачилгын талаар хэлэлцэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

    Ши Жиньпиний хувьд Владимир Путинтэй ярилцах үедээ ОХУ-ын халдлагын талаар дурдаагүй аж. Харин ОХУ болон БНХАУ-д хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх боломж байгааг онцолжээ.

    ОХУ, БНХАУ-ын Ерөнхийлөгч нарын албан бус уулзалт дөрвөн цаг гаруй үргэлжилснийг ОХУ-ын Төрийн өмчит “Tass” агентлаг мэдээллээ.

    rus-new-01.png

    Хоёр талын яриа хэлэлцээрт эрчим хүчний асуудал багтсан байна. Төрийн тэргүүнүүд хэд хэдэн урт хугацааны эрчим хүчний нийлүүлэлтийн гэрээ хэлцэлд гарын үсэг зурсныг эх сурвалж мэдээлээд байна.

    Төрийн хүлээн авалтад БНХАУ-ын талаас ихэвчлэн Засгийн газрын албан тушаалтнууд оролцох бол ОХУ-ын талаас эрчим хүч хариуцсан албан тушаалтнууд оролцохоор байгаа аж.

    reu-new-02.png

    Украины дайн эхэлснээс хойш тус хоёр улсын худалдааны харилцаа өргөжсөөр байгаа юм. Ялангуяа 2022 оны хоёрдугаар сараас хойших хугацаанд ОХУ-аас авах газрын тос, байгалийн хийг багтаасан эрчим хүчний бүтээгдэхүүний импорт 88 тэрбум ам.доллар хүрч өссөнийг БНХАУ-ын Гаалийн байгууллага мэдээллээ.

    Түүнчлэн БНХАУ-аас ОХУ руу гаргах экспорт нийт 8.8 тэрбум ам.доллароор хэмжигдэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих