
•Live
Биднийг дагах
Эрүүл мэнд
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Эрүүл мэнд
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
Коммунист намын их хурал эхлэх гэж буйтай зэрэгцэн БНХАУ-д COVID-19-ийн халдварын тохиолдол нэмэгдэж байна
Нийтэлсэн огноо: 2022 оны 10 сарын 10 11:00
101
Бямба гарагт БНХАУ-д COVID-19-ийн халдварын 1645 тохиолдол шинээр бүртгэгджээ
Үндэсний баярынх нь долоо хоногийн амралтын дараа БНХАУ-д COVID-19-ийн халдварын тархалт эрчимжээд байна.
Бямба гарагт тус улсад шинээр 1645 тохиолдол бүртгэгдсэн нь есдүгээр сарын хоёрны өдрөөс хойших дээд дүн боллоо. ӨМӨЗО болон Шинжаан халдварын голомтод тооцогдож буй ч Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад хөл хорионоос гадуур халдвар бүртгэгдсээр байгаа аж.
БНХАУ-ын Коммунист намын ардын их хурал аравдугаар сарын 16-нд эхлэх товтой байгаа бөгөөд 3000 гаруй албан тушаалтан Бээжинд цугларах юм байна. 370 гаруй гишүүнтэй Коммунист намын төв хорооны хурал энэ даваа гарагт эхлээд байна.
Хурлын төлөөлөгчид хүрэлцэн ирээд буй Бээжин хотын найман дүүрэгт есдүгээр сарын 29-нөөс хойш 10 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.
Cэтгэгдэл бичих