logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Нийлүүлэлт тогтворжсоноор IV сард Европт автомашины борлуулалт өсжээ
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 18 11:20
    213

    Зургийг: Krisztian Bocsi/Bloomberg

    Үнийн дайны улмаас компаниуд автомашиныхаа үнийг бууруулж, ашгийн маржин нь багассан байна

    Нийлүүлэлтийн сүлжээ тогтворжиж, үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэнээр Европт автомашины борлуулалт ес дэх сардаа дараалан өслөө.

    Өнгөрсөн сард шинээр бүртгүүлсэн автомашины тоо 16 хувиар өсөж, 964 мянган нэгж автомашин хүрсэн байна. Хэдийгээр Европт автомашины борлуулалт сэргэж байгаа ч оны эхний дөрвөн сард нийлүүлэлт цар тахлын өмнөх үеэс 20 хувиар доогуур түвшинд хэвээр байгаа юм.

    Инфляц эрчимжиж, эдийн засгийн төлөв тааруу байгаа ч автомашин үйлдвэрлэгчид өндөр үнэтэй, тансаг зэрэглэлийн автомашины борлуулалт сайн байгааг тайлагнасаар байна.

    Хэдийгээр нийлүүлэлтийн сүлжээний доголдол тогтворжиж, үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн ч автомашин үйлдвэрлэгчдийн үнийг тогтоох нөөц бололцоогоо алдахаар байна. Европын Төв банк инфляцын төсөөллөө өсгөсөнтэй зэрэгцэн бодлогын хүүгээ өсгөж байгаа нь зээлээр автомашин худалдан авах өртгийг нэмэгдүүлжээ.

    Түүнчлэн “Tesla” компани загваруудынхаа үнийг удаа дараа хямдруулсан нь Европын автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалтад дарамт болоод байгаа аж. Үнийн дайны улмаас компаниуд автомашиныхаа үнийг бууруулж, ашгийн маржин нь багассан байна.

    Дөрөвдүгээр сард Европт шинээр бүртгэгдсэн бүрэн цахилгаан автомашины тоо өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн бол шинээр бүртгэгдсэн уламжлалт шатахуунаар ажилладаг автомашины тоо 15 хувиар өсжээ.

    Cэтгэгдэл бичих