logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Авто тренд
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Вьетнамын “VinFast” компани 2025 оноос ашигтай ажиллаж эхлэх зорилт тавив
    Нийтэлсэн огноо: 2023 оны 05 сарын 18 10:50
    397

    Зургийг: Yen Duong/Bloomberg

    "VinFast” Зүүн Өмнөд Азид зах зээлээ тэлэхийг зорьж байна

    Вьетнамын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “VinFast” компанийн үйл ажиллагаа тогтвортой байвал 2025 оноос эсвэл бүр 2024 оны эцсээс ашигтай ажиллаж эхлэх боломжтой” гэж тус компанийн Үүсгэн байгуулагч Фам Нят Выонг мэдэгдлээ.

    “VinFast”-ийн толгой компани “Vingroup”-ийн хувьцаа эзэмшигч нарын хурлын үеэр тус компани энэ онд 45-50 мянган нэгж цахилгаан автомашин борлуулна гэж тооцоолж байгаагаа мэдээлсэн байна.

    Мөн зах зээлийн эрэлтийг харгалзан “VinFast” цахилгаан Pick-Up автомашин, мини автомашин болон бусад загварыг үйлдвэрлэж магадгүй байгаагаа онцолжээ.

    “VinFast” хоёрдугаар ээлжийн цахилгаан автомашинуудаа дөрөвдүгээр сард АНУ руу тээвэрлэсэн байна. Энэ сардаа багтан автомашинуудыг захиалагчдадаа хүргэж өгөхөөр ажиллаж байгаа аж.

    Мөн долоодугаар сард тус компани Европ руу анхны автомашинуудаа нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ “VinFast” Зүүн Өмнөд Азид зах зээлээ тэлэхийг зорьж буйгаа дурджээ. Энэ хүрээнд “VF 5”, “VF 6”, “VF 7”, “VF e34” загваруудынхаа баруун талдаа жолооны хүрдтэй хувилбарыг гаргахаар төлөвлөж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих