
Зургийг: Soichiro Koriyama/Bloomberg
2022 оны IV улиралд Япон улсын эдийн засгийн өсөлт шинжээчдийн таамагт хүрээгүй нь тус улсын Төв банкны дараагийн тэргүүнд сорилт болохоор байна.
2022 оны сүүлийн улиралд Япон улсын эдийн засаг 0.6 хувиар тэлсэн нь шинжээчдийн таамаглаж байсан хоёр хувийн өсөлтөөс тааруу үзүүлэлт боллоо.
Японы эдийн засаг өнгөрсөн оны II улиралд нэг хувиар агшиж байсан юм. Хэдийгээр IV улиралд хэрэглэгчдийн худалдан авалт сэргэсэн ч бизнесүүд хөрөнгө оруулалтаа бууруулсан нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлжээ.
Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хүлээлтэд хүрээгүй нь Японы эдийн засаг цар тахлын өмнөх түвшинд хүртэл хугацаа шаардагдахыг харуулж байна гэж “Daiwa Securities”-ийн шинжээч мэдээллээ.
Аж үйлдвэрлэлийн статистик дэлхийн эдийн засаг удааширсныг харуулж эхэлсэн учир энэ оны I улиралд ч Японы дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт тааруу байх төлөвтэйг шинжээчид анхааруулж байна. Мөн компаниудын бараа, бүтээгдэхүүний нөөц буурсан нь эдийн засгийн өсөлтийг хойш татаж байгаа аж.
Бараа, бүтээгдэхүүний нөөц буурсан нь эрэлт өндөр байгаагаас илүүтэйгээр компаниуд үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхээс болгоомжилж байгаагийн дохио гэж үзэж байна. Түүнчлэн инфляц өндөр түвшинд хадгалагдсаар байгаа нь дунд хугацаанд эрэлтэд сөргөөр нөлөөлж магадгүй байгаа юм.