logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Технологи ба инновац
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    “Apple” компани "MacBook Pro", "Mac Mini"-ийн илүү хурдтай хувилбарыг танилцуулав
    Нийтэлсэн огноо: 2023 оны 01 сарын 18 09:15
    1296
    14 инч, 16 инчийн "MacBook Pro" харагдах байдлын хувьд 2021 онд танилцуулсан өмнөх загваруудтай адил байна

    "Apple" компани 2023 оны анхны шинэ бүтээгдэхүүнүүд  болох "MacBook Pro" зөөврийн компьютер, "Mac Mini" компьютерынхоо илүү хурдтай хувилбарыг танилцууллаа. 14 инч болон 16 инчийн дэлгэцтэй хоёр шинэ "MacBook Pro" нь загварын хувьд өмнөх хувилбаруудтай төстэй ч өнгөрсөн онд гарсан хүчирхэг "M2 Pro", "M2 Max" процессоруудаар тоноглогджээ.

    Мөн шинэ "Mac Mini" нь шинэ процессоруудыг дэмждэг болсон тул цаашид "Intel"-ийн процессорыг ашиглахааргүй болж байгаа аж. Ингэснээр “Mac Pro desktop” нь цорын ганц “Intel”-ийн процессор ашиглаж буй “Apple”-ийн төхөөрөмж болж байна.

    Шинэ бүтээгдэхүүнүүд нэгдүгээр сарын 24-нөөс худалдаанд гарах бөгөөд 14 инчийн "MacBook Pro"-ийн үнэ 1999 ам.доллароос, 16 инчийн хувилбарынх нь 2499 ам.доллароос эхлэх юм байна.

    Үүнээс гадна шинээр танилцуулсан “MacBook Pro”-д Wi-Fi 6E стандарт нэвтрүүлсэн учир утасгүй интернэтийн хурд харьцангуй сайжирсныг “Apple” онцоллоо. Мөн “MacBook Pro”, “Mac Mini”-д “Bluetooth 5.3” стандартыг ашиглаж байгаа тул гүйцэтгэл, дамжуулах хурд нэмэгдэж байгаа аж.

    Cэтгэгдэл бичих