
Зургийг: “Шивээ-Овоо” ХК
Шивээ-Овоогийн уурхайг түшиглэсэн 660 мегаваттын цахилгаан станцын төсөлд Вьетнам улсын хөрөнгө оруулалттай “Rox Energy” группийн охин компани болох “Ар И Си Си Эм Жи" компани хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах хүсэлт ирүүлсэн байна. Энэ хүрээнд Засгийн газраас хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээ хийх Ажлын хэсэг байгуулжээ.
Үүнээс өмнө Эрчим хүчний яам, “Шивээ-Овоо” ХК болон “Ар И Си Си Эм Жи” ХХК хооронд “Нүүрсийг урт хугацаанд худалдах, худалдан авах тухай гурван талт харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж байсан аж.
Төсөлд 1.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, 2029-2030 онд үе шаттай ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Тухайн станц ашиглалтад орсноор төв, зүүн болон говийн эрчим хүчний хэрэглээ, системийн найдвартай ажиллагааг хангах чухал ач холбогдолтой. Мөн Говьсүмбэр аймгийн нийгэм, эдийн засагт бодит хувь нэмэр оруулна гэж тооцоолж буйг Эдийн засаг, хөгжлийн яам мэдээллээ.
“Шивээ-Овоо” ХК-ийн санхүүгийн үзүүлэлт 2026 оны II улирлын байдлаар 60.6 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой ч борлуулалтын өртөг нь 54.7 тэрбум төгрөг хүрч, 4.6 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсныг Монголын Хөрөнгийн бирж мэдээлж байв.