
Зургийг: David Paul Morris/Bloomberg
(Bloomberg) -- “Anthropic PBC”-ийн IPO-д хүргүүлсэн урьдчилсан захиалга худалдахаар санал болгож буй хувьцааны тооноос хэд дахин давсныг эх сурвалжууд мэдээллээ. Түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй IPO болж болзошгүй энэхүү хэлцлийн эрэлт улам нэмэгдэж байна.
Эрэлтийг голлон томоохон хөрөнгө оруулагчдын их хэмжээний хувьцаа худалдан авах сонирхол дэмжсэнийг онцоллоо.
Тус компанийн IPO мэдүүлгээс үзвэл “Claude” чатботыг хөгжүүлэгч “Anthropic” болон түүний хамтран үүсгэн байгуулагчид IPO болон хаалттай хүрээнд хувьцаа байршуулах хэлцлээр нийт 90.4 тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгохыг зорьж буй.
Хоёр хэлцлийг нийлүүлж тооцвол босгох хөрөнгийн дүн “SpaceX”-ийн IPO-ийн дүнг давж, түүхэн дэх хамгийн өндөр дүнтэй хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа болох юм.