
Зургийг: Alex Kraus/Bloomberg
(Bloomberg) -- “Nvidia” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл Гүйцэтгэх захирал Женсен Хуаны оронд ажиллах боломжит нэр дэвшигчдийг тодруулах зорилгоор хөндлөнгийн компаниудтай хамтран ажиллаж буйг эх сурвалжууд мэдээллээ. Түүнчлэн шинэ Гүйцэтгэх захирлыг сонгох хүртэлх хугацаанд түр үүрэг гүйцэтгэгчийг томилох хувилбарыг хэлэлцэж байна.
“Wall Street Journal”-ийн мэдээлснээр компанийн ТУЗ Женсен Хуаныг Гүйцэтгэх захирлын албан тушаалаас огцруулах талаар шийдвэр гаргахаар лхагва гарагт багтаан хуралдахаар бэлтгэж байсан аж.
Энэхүү мэдээллийн дараа тус компанийн хувьцааны ханш уртасгасан арилжаагаар есөн хувиар эрс буурлаа.
Хиймэл оюуны салбарын өсөлт хэр хүчтэй, хэр удаан үргэлжлэх талаар болгоомжлол нэмэгдсэнтэй холбоотойгоор “Nvidia”-ийн хувьцаа сүүлийн үед хэдийн дарамтад ороод байсан аж. Тус компани III улирлын санхүүгийн тайлангаа 11 дүгээр сарын 17-ны өдөр танилцуулах юм.