logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Татварын хөнгөлөлт хэрэгжсэн ч III улиралд Лос-Анжелест зураг авалт 4.8 хувиар буурав
    Thomas Buckley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 23 09:00
    107

    Зургийг: Ethan Swope/Bloomberg

    (Bloomberg) -- Калифорни мужийн татварын хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан бүтээлүүдийн тоо нэмэгдсэн ч III улиралд Лос-Анжелес дахь кино, телевизийн цуврал, баримтат бүтээл болон зар сурталчилгааны зураг авалт өмнөх оны мөн үеэс 4.8 хувиар буурсан байна.

    “FilmLA” группийн мэдээлснээр телевизийн бүтээлийн зураг авалт өмнөх оны мөн үеэс 2.8 хувиар буурсан бол бүрэн хэмжээний киноных 2.1 хувиар өсжээ. Татварын хөнгөлөлтийн хөтөлбөрт хамрагдсан төслүүд Лос Анжелест хийгдсэн кино, телевизийн бүтээлийн зураг авалтын 40.3 хувийг бүрдүүлсэн нь жилийн өмнөхөөс бараг хоёр дахин өндөр үзүүлэлт болсон байна. Харин дээрх хөнгөлөлтөд хамаардаггүй зар сурталчилгааны зураг авалт 15.9 хувиар буурчээ.

    “Hollywood”-ийн студид зардал багатай, илүү өндөр татварын урамшуулал санал болгодог АНУ-ын бусад муж болон гадаадын орнуудад зураг авалт хийх нь нэмэгдэж байгаа аж. Энэхүү шилжилтийг удаашруулахаар Калифорни муж 2025 оны долоодугаар сард кино, телевизийн албан татварын хөнгөлөлтийн хөтөлбөрийн цар хүрээг хоёр дахин нэмэгдүүлж, 750 сая ам.доллар хүргэсэн юм.

    Энэ хүрээнд Калифорнийн Кино комисс аравдугаар сарын эхээр 35 кинонд албан татварын хөнгөлөлт олгохоор шийдвэрлэснээ зарлаж байжээ.

    Cэтгэгдэл бичих