logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Энтертайнмент
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ДАШТ-д хамгийн олон бөмбөг хаалганд оруулсан дээд амжилт Лионель Мессигийнх боллоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 06 сарын 23 10:35
    451

    Зургийг: Charlotte Wilson/Bloomberg

    (Bloomberg) -- Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд аваргаа хамгаалан оролцож буй Аргентины шигшээ баг Австрийн шигшээ багийг 2:0 харьцаатайгаар хожиж хасагдах шатанд шалгарсан тоглолтод Лионель Месси өөрийн 17 болон 18 дахь бөмбөгөө хаалганд оруулснаар Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний түүхэн дэх "Шилдэг мэргэн бууч" боллоо.

    Тоглолтын найм дахь минутад Лионель Месси торгуулийн цохилтоор дээд амжилт эвдэх алтан боломжоо алдсан ч үүнээс 30 минутын дараа, мөн тоглолтын эцсийн нэмэлт цагт гоолууд оруулснаар Германы шигшээ багийн довтлогч Мирослав Клозегийн 16 гоол оруулсан амжилтыг давав.

    Энэхүү дээд амжилт нь 1986 оны ДАШТ-ээр Аргентины баг Английг хагас шигшээд хожиж, алдарт Диего Марадона "зууны гоол"-оо оруулж байснаас яг 40 жилийн дараа тохиож байна.

    Түүнчлэн Лионель Месси Жюст Фонтэн, Жаирзиньо нарын дараа зургаан ДАШТ дараалан гоолдсон гурав дахь тоглогч болсны сацуу улсын шигшээ багийнхаа төлөө 122 гоол оруулснаараа 143 гоолтой Кристиано Рональдогийн араас бичигдэж байна.

    Хоёр хоногийн дараа 39 насны төрсөн өдрөө тэмдэглэх тэрбээр Аргентины энэ ДАШТ-д оруулсан таван гоолыг тавууланг нь өөрийн нэр дээр бүртгүүлээд байгаа нь энэ. 2022 оны Катарын ДАШТ-ий эхний тоглолтод Саудын Арабын багт дуулиантай хожигдсоноос хойш Аргентины баг уг тэмцээнд хожигдол амсаагүй хэвээр байна.

    Cэтгэгдэл бичих