
Зургийг: Bloomberg
(Bloomberg) -- Нээлтээ хийсэн эхний 10 өдөртөө ердөө 1000 гаруй ам.долларын тасалбар борлуулсан БНХАУ-ын нэгэн хүүхэлдэйн кино сошиал орчинд доог тохуурхлын бай болсныхоо ачаар орлого нь зургаан оронтой тоонд хүрч, эрс өсжээ.
"Niulai" буюу "Бух айсуй" хэмээх бүтээл өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын "Weibo" платформд хамгийн их яригдсан сэдэв болж, тааруу хийцлэлтэй анимэйшн болон эв хавгүй харилцан яриа, өрнөлийг нь ёжилж шүүмжилсэн зураг бичлэгүүд өндөр хандалт авсан байна. Чухам энэ нь сониуч үзэгчдийг ихээр татсанаар "Niulai" Хятадын бокс-оффист төсөөлөөгүй амжилт гаргаж, тэргүүлэгчдийн эгнээнд багтжээ.
Зөвхөн даваа гарагт тус кино нийт 8.2 сая юань буюу 1.2 сая ам.долларын орлого олж, 300 мянга гаруй тасалбар борлуулсныг дэлгэцийн бүтээлийн зах зээлийн судалгааны "Maoyan" платформ мэдээлсэн байна. Ингэснээр нийт орлого нь 17.1 сая ам.доллар хүрчээ.
Бяцхан тугал, болжмор хоёрын нөхөрлөлийн түүхийг өгүүлдэг, 86 минутын урттай "Niulai"-ийг найруулагч Шинь Юмэн ээжтэйгээ л хамт таван жилийн хугацаанд бүтээснийг БНХАУ-ын “Red Star News” веб сайт мэдээлжээ.