logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын нүүрсний олборлолт буурснаар өвлийн нийлүүлэлттэй холбоотой болгоомжлол нэмэгдэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 14:30
    91

    Зургийг: Na Bian/Bloomberg

    Есдүгээр сард уурхайнууд 385 сая тонн нүүрс олборлосон нь жилийн өмнөхөөс 6.8 хувиар буурчээ

    БНХАУ-ын нүүрсний олборлолт дахин буурснаар эрэлт оргилдоо хүрдэг өвлийн халаалтын улирлын өмнө нийлүүлэлтийн талаарх болгоомжлол нэмэгдлээ. Есдүгээр сард уурхайнууд 385 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх сараас сайжирсан ч жилийн өмнөхөөс 6.8 хувиар буурсан үзүүлэлт болохыг БНХАУ-ын Үндэсний статистикийн товчоо мэдээлэв. Гэхдээ өнгөрсөн сард дулааны цахилгаан станцуудын үйлдвэрлэл сарын дүнгээр 1.4 хувиар буурсан нь эрчим хүчний нүүрсний хэрэглээ багассаныг харуулж буй.

    БНХАУ-ын нүүрсний тээвэрлэлт, түгээлтийн холбооны үзэж буйгаар улирлын нөөц бүрдүүлэлт арваннэгдүгээр сар хүртэл нүүрсний үнийг үргэлжлүүлэн өсгөж болзошгүй ч одоогоор улсын хэмжээнд ноцтой хомсдол үүсэх эрсдэл бага байгааг тодотгосон.

    Гэхдээ Ойрх Дорнодын дайн үргэлжилж, газрын тосыг орлох зорилгоор химийн үйлдвэрлэлд илүү их нүүрс ашиглавал Хятадын нүүрсний хомсдол 2027 онд 100 сая тонн хүрэх боломжтой гэж “Oilchem”-ийн шинжээч тооцоолсон. Харин энэ онд хомсдол 71 сая тонн байна гэж таамаглажээ.

    Cэтгэгдэл бичих