logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын төсвийн алдагдал дөрөв дэх жилдээ $2 их наяд орчимд хадгалагдав
    Yash Roy
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 19 11:15
    118

    Зургийг: Aaron Schwartz/Bloomberg

    2026 оны санхүүгийн жилд тус улсын төсвийн алдагдал 12 хувиар өсжээ

    АНУ-ын төсвийн тэнцлийн алдагдал 2026 оны санхүүгийн жилд бараг хоёр их наяд ам.доллар хүрсэн нь Засгийн газрын зээлийн хэрэгцээ хэр өндөр хэмжээнд байгаагийн илрэл боллоо. Энэ нь мөн ирэх жилүүдэд өрийн дарамт түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэйг харуулж буй.

    Есдүгээр сараар эцэслэсэн санхүүгийн жилд төсвийн алдагдал 1.99 их наяд ам.доллар хүрснийг АНУ-ын Сангийн яам баасан гарагт мэдээлсэн. Энэ нь 2025 онд бүртгэгдсэн 1.78 их наяд ам.долларын алдагдалтай харьцуулахад 12 хувиар өссөн үзүүлэлт юм. Төсвийн зарлага нь зургаан хувиар өсөж, 7.4 их наяд ам.долларт хүрсэн бол орлого нь ердөө гурван хувиар тэлж, 5.4 их наяд ам.доллар болжээ.

    Ингэснээр төсвийн алдагдал нь дөрөв дэх жилдээ хоёр их наяд ам.доллар орчимд хадгалагдаж, дотоодын нийт бүтээгдэхүүнийх нь зургаан хувьтай тэнцэж байна.

    2026 он гарснаар АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өссөн нь Засгийн газрын өр тасралтгүй тэлж байгаа энэ үед хүүгийн төлбөрийг нэмэгдүүлснээр төсвийн алдагдал тэлэхэд нөлөөлсөн.

    Өрийн үйлчилгээний зардал нь АНУ-ын Засгийн газрын хамгийн том гурван зардлын нэгт багтдаг. Гэхдээ нийгмийн даатгал, халамж нь хамгийн том ачаалал хэвээр байгаа. Тус хөтөлбөрийн зардал 2026 оны санхүүгийн жилд 86.4 тэрбум ам.доллароор нэмэгдэж, 1.67 их наяд ам.долларт хүрчээ.

    Үүнээс гадна тарифын буцаан олголт төсвийн алдагдал тэлэхэд гол жин дарсныг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдээлсэн. Тус улсын дээд шүүхээс Дональд Трампын нэвтрүүлсэн тарифын ихэнх хэсгийг хүчингүйд тооцсоноор төвлөрүүлсэн орлогыг импортлогчдод буцаан олгох шаардлагатай болсон юм.

     

    Cэтгэгдэл бичих