logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын хэрэглээний үнийн индекс IV сараас хойших хамгийн өндөр дүнгээр өслөө
    Jeffrey Sparshott
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 15 12:46
    372

    Зургийг: David Paul Morris/Bloomberg

    Холбооны нөөцийн банк ирэх саруудад бодлогын хүүг дахин нэмэгдүүлнэ гэсэн таамгийг нэмэгдүүлэв

    АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооноос танилцуулсан инфляцын дата мэдээллээр тус улсын хэрэглээний үнийн индекс есдүгээр сард сүүлийн таван сарын хамгийн өндөр дүнгээр өсөж, суурь инфляц нь хүлээлтийг давжээ. Энэ нь ирэх сард болох завсрын сонгуулийн өмнө өрхийн төсөвт ирэх дарамтыг улам нэмэгдүүллээ.

    Хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.6 хувиар өсөхөд шатахууны үнэ гол жин дарсан. Мөн хүнс, эрчим хүчний бүлгийг хасаж тооцсон суурь инфляц 0.3 хувьд хүрчээ. Харин жилийн дүнгээр инфляц 3.7 хувьтай гарсан байна.

    Ийнхүү хэрэглээний үнэ өргөн хүрээнд өссөн нь Холбооны нөөцийн банк ирэх саруудад бодлогын хүүг дахин нэмэгдүүлнэ гэсэн таамгийг дэмжиж байгаа. Энэ сарын сүүлээр болох хурлаар бодлогын хүүг өсгөхөө түр азнасан ч мөнгөний хатуу бодлогоо бүрэн зогсоохгүй гэсэн хүлээлт зах зээлд давамгайлж буй. АНУ-ын төв банк үнийн дарамт нэмэгдсэнтэй холбоотойгоор өнгөрсөн сард 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөсөн юм.

    Дата мэдээллийг задлан харвал, бензиний үнэ өмнөх сараас 9.1 хувиар өссөн нь Ираны дайн эхэлж, шатахууны үнэ огцом нэмэгдсэн гуравдугаар сараас хойших хамгийн өндөр өсөлт болжээ.

    Инфляцын мэдээлэл нийтлэгдсэний дараа АНУ-ын Засгийн газрын бондын өгөөж өсөж, S&P 500 индекс унасан. Мөн хөрөнгө оруулагчид Холбооны нөөцийн банк аравдугаар сард бодлогын хүүг нэмэгдүүлэх магадлалыг 45 хувь болгон өсгөжээ.

    Cэтгэгдэл бичих