logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОУВС: Ердөө 32 улс дэлхийн ДНБ-ий өсөлтийн 95 хувийг бүрдүүлж байна
    Jorgelina do Rosario
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 13 15:45
    299

    Зургийг: Bloomberg/News

    Дэлхийн эдийн засаг тэсвэртэй хэвээр буй ч нөөц бололцооныхоо хязгаарт ойртсон

    Хиймэл оюуны асар их хөрөнгө оруулалтын ачаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2027 онд сэргэх төлөвтэйг Олон улсын валютын сан мэдээллээ. Гэхдээ эрчим хүчний хямрал үргэлжилж, санхүүгийн эрсдэл нэмэгдэж байгаагаас дэлхийн эдийн засгийн тэсвэрлэх чадвар хязгаартаа ойртсоныг анхааруулав.

    Мягмар гарагт нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг ирэх онд 3.4 хувь байна гэж тооцоолсон нь долоодугаар сард танилцуулсан өмнөх төсөөллөөс нь өөрчлөгдөөгүй. Харин 2026 оны өсөлтийн төсөөллөө бага зэрэг нэмэгдүүлж, 3.1 хувьд хүргэжээ.

    Бизнесүүд дараалсан шокуудад дасан зохицож, технологийн салбарын хүчтэй өсөлтөөс үүдэлтэй сорилтуудыг зах зээл “Ерөнхийдөө тайван” хүлээн авч байгааг Олон улсын валютын сан тайландаа онцолсон.

    Энэхүү нөхцөл байдлыг өөрчилж болзошгүй хэд хэдэн эрсдэлийг мөн дурдсан байна. Тухайлбал, Ираны дайн эхэлснээс хойш үүссэн нийлүүлэлтийн хомсдолыг нөхөхийн тулд дэлхийн эрчим хүчний бүтээгдэхүүний стратегийн нөөц буурсан. Цаашид мөргөлдөөн сунжирвал нөөц улам багасаж болзошгүй. Мөн бондуудын өгөөж огцом өссөн нь төсвийн алдагдал болон Засгийн газруудын өрийг бууруулах шаардлагыг улам нэмэгдүүлж буйг тодотгожээ.

    Олон улсын валютын сангийн тооцоолсноор компьютерын тоног төхөөрөмжийн худалдааны нэмэлт эрэлтийн 60 хувь гаруйг зөвхөн Тайвань болон Өмнөд Солонгос нийлүүлж байгаа. Ингэснээр дэлхийн эдийн засгийн өсөлт улам цөөн улсаас хамааралтай болж байгаа юм.

    Одоогоор ердөө 32 улс дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн 95 хувийг бүрдүүлж байна. Зургаан сарын өмнө 54 улс бүрдүүлж байсантай харьцуулбал эрс буурсан үзүүлэлт болсныг мэдээллээ.

    Cэтгэгдэл бичих