logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Ам.долларын ханш 2025 оноос хойших хамгийн урт хугацааны өсөлтөө үзүүлэв
    Anya Andrianova, Melos Ambaye
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 12 10:15
    139

    Зургийг: Al Drago/Bloomberg

    (Bloomberg) -- Газрын тосны өндөр үнэ нь эрчим хүч импортлогч орнуудын валютын ханшид дарамт болж, инфляцын болгоомжлолыг нэмэгдүүлж буй энэ үед  ам.долларын ханш үргэлжлэн өсөж байна.

    “Bloomberg”-ийн ам.долларын индекс дөрөв дэх долоо хоногтоо дараалан өсөж, гурав орчим хувиар чангарлаа. Энэ нь 2025 оны эхэн үеэс хойших хамгийн удаан хугацааны өсөлт болж байна. Баасан гарагт тус индекс 0.2 хувиар өсжээ. Үүний зэрэгцээ АНУ-ын Засгийн газрын бондуудын өгөөж буурчээ.

    Ираны дайны улмаас газрын тосны үнэ өндөр хэвээр байгаа нь хөрөнгө оруулагчдыг ам.долларыг аюулгүй хөрөнгө гэж үзэн, худалдан авахад нөлөөлж буй. Одоогоор арилжаанд оролцогчдын дунд ам.долларын ханш цаашид ч өснө гэх хүлээлт давамгайлж байна.

    Cэтгэгдэл бичих