
Зургийг: Elke Scholiers/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ болон Украин эрчим хүчний дэд бүтцийн эсрэг халдлагаа харилцан зогсоохоор тохиролцсон гэж мэдээлсний дараа газрын тосны үнэ буурлаа. Ойрх Дорнодод мөргөлдөөн ширүүсэж буй ч зах зээл Дональд Трампын мэдэгдэлд илүү анхаарал хандуулж байна.
Ингэснээр брент төрлийн газрын тосны үнэ нэг хувиар буурч, баррель нь 104 ам.долларын босгоос уналаа. Мөн WTI төрлийн газрын тосны ханш үүнтэй адил хэмжээгээр суларч, баррель нь 91 ам.долларын орчимд арилжаалагдаж байна.
Саудын Арабын гол нисэх буудал дахин халдлагад өртөж, Иран Ормузын хоолойд танкеруудад цохилт өгсөн ч газрын тосны үнэ унаад буй. АНУ-Ираны дайн хэзээ эцэслэгдэх нь тодорхойгүй байгаагаас энэ онд брент төрлийн газрын тосны үнэ 70 хувиар өсөөд байна.