logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны үнэ 2 өдөр дараалсан өсөлтөө хадгалж байна
    Alex Longley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 02 10:50
    194

    Зургийг: Elke Scholiers/Getty Images

    (Bloomberg) -- АНУ Ойрх Дорнод руу нисэх онгоц тээгч хөлөг илгээх асуудлыг хэлэлцэж буй энэ үед газрын тосны үнэ хоёр өдрийн өсөлтийнхөө дараа тогтворжоод байна.

    Өмнөх хоёр өдрийн арилжаагаар зургаа гаруй хувиар өссөн брент төрлийн газрын тос сүүлийн байдлаар баррель нь 103 орчим ам.доллароор арилжаалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ үл ялиг өсөж, баррель нь 93 ам.доллар хүрлээ.

    OIL.png

    Иран улс есдүгээр сард танкерууддаа түүхий нефть огт ачаагүй. Энэ нь АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлт Ираныг дэлхийн эрчим хүчний зах зээлээс тусгаарлаж буйн илрэл юм.

    АНУ Персийн буланд нисэх онгоц тээгч хөлөг болон 10,000 гаруй тэнгисийн цэрэг, тэнгисийн явган цэргийг нэмж байршуулж магадгүй гэж албаныхан мэдээлсэн байна. Ингэснээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны эсрэг халдлагаа эрчимжүүлэхээр шийдвэл цэргийн ажиллагаа явуулах нөөц бололцоо өргөжих юм.

    “Сүүлийн зургаан сарын турш дэлхийн газрын тосны стратегийн буурсны улмаас зах зээл үнийн ээлжит огцом өсөлтөд тун эмзэг байна” гэдгийг “ANZ Group Holdings”-ийн шинжээчид анхааруулжээ.

    Түүнчлэн Вашингтон цэргийн хүчээ нэмэгдүүлж буйн хариуд Иран бүс нутаг дахь АНУ-ын байгууламж, эрчим хүчний дэд бүтцэд халдаж болзошгүй гэж хөрөнгө оруулагчид улам ихээр болгоомжилж байгааг онцолсон юм.

    Cэтгэгдэл бичих