logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Үл хөдлөх хөрөнгө
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    БНХАУ эдийн засгаа дэмжих зорилгоор ипотекийн зээлд татаас олгох арга хэмжээ танилцууллаа
    Нийтэлсэн огноо: 2026 оны 10 сарын 01 11:40
    461

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    БНХАУ-ын эдийн засгийн өсөлт жилийн зорилтын доод түвшнээс буурах төлөвтэй байна

    (Bloomberg) -- Эдийн засгийн өсөлт нь саарч байгаатай зэрэгцэн БНХАУ ипотекийн зээлд татаас олгох, банкнуудын зээл олголтын бодлогыг өөрчлөх төлөвлөгөөг танилцууллаа. Энэ хүрээнд хямд үнэтэй орон сууц худалдан авагчдын ипотекийн зээлийн хүүгийн төлбөрт Төрөөс татаас олгоно. Мөн анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд үндсэн төлбөрийн жилийн нэг хувийн хүүтэй тэнцэх хэмжээний татаасыг тав хүртэлх жилийн хугацаанд олгох юм.

    Энэхүү арга хэмжээг БНХАУ-ын Төрийн зөвлөл үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямралыг тогтворжуулж, эдийн засгийн өсөлтийг дэмжих нэмэлт арга хэмжээг судална гэж амласнаас ес  хоногийн дараа танилцууллаа.

    CHIN-MORTAGE.png

    II улиралд 4.3 хувьд хүрч байсан БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт хэрэглэгчдийн эрэлт зогсонги байдалд орж, хөрөнгө оруулалт агшсанаар энэ улиралд зорилтот түвшинд хүрээгүй гэж шинжээчид үзэж байна.

    БНХАУ-д шинэ орон сууцны үнэ сүүлийн гурван жил дараалан буурсан нь эдийн засагт дарамт болж буй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн хямрал үргэлжилж байгаагийн илрэл юм.

    Cэтгэгдэл бичих