
Зургийг: Andreas Gebert/Bloomberg
(Bloomberg) -- АНУ-ын инфляцын үзүүлэлт саарсан нь бодлогын хүү өсөх магадлалыг бууруулснаар алтны ханш тогтворжлоо. Тодруулбал: Холбооны Нөөцийн банкны анхаардаг хувийн хэрэглээний үнийн суурь индекс наймдугаар сард хүлээлтээс бага түвшинд буюу 0.2 хувиар өссөн байна.
Дээрх дата үзүүлэлт нийтлэгдсэний дараа арилжаанд оролцогчид Холбооны Нөөцийн банк аравдугаар сард бодлогын хүүгээ өсгөх магадлалыг 70 хувь байснаас 34 хувь болгон бууруулжээ.
АНУ-ын Төв банк 2023 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор өнгөрсөн сард алтны үнэ зургаан хувиар буурсан нь зургаадугаар сараас хойших хамгийн огцом уналт болсон юм.
Харин пүрэв гарагийн байдлаар алтны ханш үл ялиг суларч, унц нь 4150 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.