
Зургийг: Justin Hamel/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын газрын тосны нийлүүлэлт сэргэсэн нь тогтвортой үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байгаагаас газрын тосны үнэ өсөлтөө хадгалж байна.
Лхагва гарагт 1.9 хувиар чангарсны дараа брент төрлийн газрын тосны ханш үргэлжлэн өсөж, сүүлийн байдлаар баррель нь 98 ам.доллар хүрлээ. Харин WTI төрлийн газрын тосны үнэ бараг өөрчлөлтгүй, баррель нь 90 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.
Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх урт хугацааны энхийн хэлэлцээр байгуулах чиглэлд ахиц гараагүй тул есдүгээр сард газрын тосны үнэ гурав дахь сардаа дараалан өссөн юм.
Персийн булангийн орнуудын нийлүүлэх газрын тосны хэмжээ дайны өмнөх түвшинд ойртсон ч шатахууны нийлүүлэлт адилхан сэргэж чадаагүйг шинжээчид онцолж байна. Тухайлбал: АНУ-ын бензин шатахууны нөөц өнгөрсөн долоо хоногт 204 сая баррель болж агшсан нь 2014 оны 11 дүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.