logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Э.Мөрөнгуа
    Евро ам.долларын эсрэг сүүлийн 16 сарын доод түвшинд хүрч суларлаа
    Vassilis Karamanis, Naomi Tajitsu, Anya Andrianova
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 30 13:20
    102

    Зургийг: Michaela Vatcheva/Bloomberg

    (Bloomberg) – АНУ-ын Холбооны Нөөцийн банк цаашид бодлогын хүүгээ өсгөнө гэх хүлээлт ам.долларын ханшийг дэмжсэнээр евро сүүлийн 16 сарын доод түвшинд хүрч суларлаа. Мягмар гарагт евро ам.долларын эсрэг 0.5  хүртэлх хувиар суларч, 1.131 нэгжид хүрсэн нь 2025 оны тавдугаар сараас хойших доод түвшин болов.

    Есдүгээр сар гарсаар евро ам.долларын эсрэг 2.6 хувиар суларсан нь 2025 оны долоодугаар  сараас хойших хамгийн сул үзүүлэлт болох төлөвтэй байна.

    “Morgan Stanley” саяхан төсөөллөө шинэчилж, еврогийн ханш 2027 оны дунд үе гэхэд ам.долларын эсрэг гурван хувиар суларна гэж тооцоолжээ.

    EURO.png

    Сүүлийн байдлаар АНУ-ын 30 жилийн хугацаатай бондын өгөөж 2002 оноос хойших дээд түвшинд хүрч өсөөд байна. Үүнтэй холбоотойгоор мягмар гарагт “Их 10”-ийн бүлгийн дийлэнх валют ам.долларын эсрэг суларлаа.

    Энэ сард ам.долларын ханш зургаадугаар сараас хойших хамгийн өндөр өсөлтөө үзүүлэх төлөвтэй байгаа юм.  Есдүгээр сар гарсаар “Bloomberg Dollar Spot Индекс” 1.9 хувиар өссөн нь сүүлийн хоёр сарын дээд түвшин боллоо. Зах зээл Холбооны Нөөцийн банк ирэх 12 сарын хугацаанд бодлогын хүүг бараг нэг нэгж хувиар өсгөнө гэсэн хүлээлттэй байна.

    Cэтгэгдэл бичих