logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх $100 саяын төслийг үзэглэв
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 16:30
    264

    Зургийг: Монгол Улсын Засгийн газар

    Төслийн хүрээнд онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг 75-80 хувьд хүргэхийг зорьж байна

    Монгол Улсын Засгийн газар болон Азийн Хөгжлийн Банк “Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн зээлийн гэрээг үзэглэлээ.

    100 сая ам.долларын санхүүжилттэй энэхүү төслийн хүрээнд Онцгой байдлын салбарын техник, тоног төхөөрөмжийн хангамжийг 75-80 хувьд хүргэхийг зорьж байна. Мөн сайн дурын болон олон нийтийн 200 багийг чадавхжуулж, Багахангай дүүрэгт Онцгой байдлын алба хаагчдын сургалтын төвийг шинээр байгуулахаар төлөвлөжээ.

    Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр оны эхний найман сард улс хэмжээнд аюулт үзэгдэл, ослын 3545 тохиолдол бүртгэгдэж, нийт 65 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

    Монгол Улсад жилд дунджаар 147 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгддэгийг ОБЕГ мэдээлж байсан юм.

    Cэтгэгдэл бичих