logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    АНУ: Монгол Улс хөрөнгө оруулагчдын сонирхлыг бодит хөрөнгө оруулалт болгож чадахгүй байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 15:00
    995

    Зургийг: Э.Тэнгис

    АНУ: Монгол Улсын Засгийн газар аливаа зохицуулалт батлахдаа хуульд бүрэн нийцүүлэх нь ховор

    Монгол Улс ашигт малтмалын арвин нөөцөөрөө гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг ч энэ давуу талаа бодит хөрөнгө оруулалт болгон хувиргахад бэрхшээлтэй хэвээр байгааг АНУ-ын Конгрессын судалгааны алба шинэ тайландаа онцолжээ.

    Тэр дундаа уул уурхай, эрчим хүч зэрэг улс төрд эмзэг салбарууд эрсдэл өндөртэй тул хөрөнгө оруулагчид болгоомжлох нь зүйтэй гэсэн АНУ-ын Төрийн Департаментын дүгнэлтийг онцолсон байна.

    Монгол Улс олон улсын худалдаа, хөрөнгө оруулалттай холбоотой асуудлын ил тод байдлыг сайжруулах хэлэлцээрийг АНУ-тай байгуулж, 2017 онд хүчин төгөлдөр болгосон хэдий ч Засгийн газар аливаа зохицуулалт боловсруулах, батлах, нийтэд мэдээлэхдээ хуульд заасан шаардлагад бүрэн нийцүүлэх нь ховор байдаг бөгөөд үүнээс хөрөнгө оруулагчдад тодорхой бус байдал үүсгэж байгааг тайланд мөн дурджээ.

    Үүнээс гадна Монгол Улсын эдийн засаг уул уурхай болон цөөн зах зээлээс өндөр хамааралтай байдаг сорилтын талаар тэмдэглэсэн байна. Тухайлбал: эрдэс бүтээгдэхүүн Монголын нийт экспортын 90 гаруй хувийг эзлэхийн зэрэгцээ БНХАУ-аас экспортын 90 гаруй хувийн, ОХУ-аас импортын 25 хувийн хамааралтай.

    Ийм төвлөрөл нь Монгол Улсын эдийн засгийг түүхий эдийн үнийн хэлбэлзэл, БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл болон ОХУ-ын түлшний нийлүүлэлтийн эрсдэлд өртөмтгий болгож байгааг тайланд анхааруулжээ.

    Тиймээс гуравдагч орнуудаас, ялангуяа чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт татах нь хятад, оросоос хамааралтай байдлыг бууруулах гол боломж гэж үзэж байна. Хэдий тийм боловч үүний тулд зохицуулалтын тогтвортой байдал, ил тод байдлыг сайжруулж, хөрөнгө оруулагчдын хүлээх эрсдэлийн түвшнийг бууруулах шаардлагатайг тайлангийн дүгнэлтүүд харуулж байна.

    Cэтгэгдэл бичих