logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Н.Болор-Эрдэнэ
    Монголбанк: Алтны хариуцлагатай олборлолтыг дэмжих хөтөлбөрийг үргэлжлүүлнэ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 29 11:15
    131

    Зургийг: mongolbank.mn

    Уул уурхайн таван компани оны эхний зургаан сард Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоонд 53.5 кг алт нийлүүлжээ

    Монголбанк Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоо (Swiss Better Gold Association, SBGA) болон “Аргор Хераеус” үнэт металл цэвэршүүлэх үйлдвэртэй өмнө нь байгуулсан туршилтын хамтын ажиллагаа амжилттай болсон тул “Хамтын ажиллагааны гэрээ”-г шинээр үзэглэлээ.

    Төслийн туршилтын үе шатанд Монгол Улсын уул уурхайн таван компани нэгдүгээр шатны суурь шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж, энэ оны эхний зургаан сард хариуцлагатайгаар олборлосон 53.5 кг алтыг Швейцарын Хариуцлагатай Алтны Холбоонд нийлүүлсэн байна. Энэ нь Монгол Улсын алтны салбарын үйл ажиллагааг олон улсад сурталчлах чухал ач холбогдолтой юм.

    Мөн хөтөлбөрт хамрагдсан дотоодын уурхайнуудад нэмэлт мөнгөн урамшуулал бий болж, нийгмийн болон байгаль орчны төслөө санхүүжүүлэх, техник арга зүйн зөвлөгөө авах боломжийг олгоно.

    Харин Монголбанк дээрх төслийн хүрээнд алтны гарал  үүслийг тодорхойлох олон  улсын стандарт нэвтрүүлэх,  сорьцын лабораториудын үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага судлах, нутагшуулах зэрэг давуу талтайг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих