
Зургийг: Kevin Dietsch/Getty Images/Bloomberg
(Bloomberg) -- “Mesabi Metallics” компани АНУ-ын Айова мужид 15 тэрбум ам.доллароор гангийн үйлдвэр барихаар төлөвлөж буйг Дональд Трамп зарлалаа.
Тус үйлдвэр 2030 он гэхэд ган үйлдвэрлэж эхлэх боломжтой. Ашиглалтад орсноор “Mesabi Metallics”-ийн Миннесота дахь уурхайн төмрийн хүдрийг ашиглан жилд 10 сая тонн ган үйлдвэрлэнэ. Энэ нь “АНУ-ын хамгийн том үйлдвэр” болохыг Дональд Трамп онцолсон байна.
Мөн тэрбээр Цагаан ордонд болсон арга хэмжээний үеэр “Энэ бол АНУ-д сүүлийн 50 жил гаруйн хугацаанд нээгдэж буй анхны төмрийн хүдрийн уурхай. Энд төмрийн хүдэр олборлож, хайлуулан, АНУ-д ган үйлдвэрлэнэ” гэж мэдэгджээ.
Түүнчлэн дээрх төслийн хөрөнгө оруулалтын үр дүнд барилгын салбарт 6000 хүртэлх, үйлдвэрлэл болон уул уурхайн салбарт 2000 орчим ажлын байр шинээр бий болохыг мэдээллээ.