
•Live
Биднийг дагах
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
Сэтгүүлчийг дагах
М.Аминаа
Зах зээл
Нийтлэлийг хуваалцах
М.Аминаа
АНУ Ираны Ормузын хоолойг нээх саналыг буцааснаар газрын тосны үнэ өслөө
Kanoko Matsuyama
Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 28 10:10
149
Зургийг: Fatemeh Bahrami/Anadolu/Getty Images
(Bloomberg) -- Дональд Трамп Ормузын хоолойн хөдөлгөөнийг нээх Ираны саналыг буцаасны дараа Техран шаардлагаасаа буцахгүй гэж мэдэгдсэнтэй зэрэгцэн газрын тосны үнэ өслөө.
Даваа гарагийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 1.6 хувиар өсөж, баррель нь 106 ам.доллар хүрээд байна. Мөн WTI төрлийн газрын тосны ханш 1.1 хувиар чангарч, баррель нь 93 ам.доллар давжээ.
Зах зээл Ормузын хоолойг долоо хоногийн дотор эргэн нээгдэнэ гэсэн хүлээлтгүй байсан тул газрын тосны үнэ тийм ч огцом өсөхгүй гэж "DBS Bank"-ийн шинжээчид үзэж буй.
Өдгөө найм дахь сардаа үргэлжилж буй Ираны дайны нөлөөгөөр брент төрлийн газрын тосны үнэ энэ он гарсаар 75 орчим хувиар өсөөд байна.
Cэтгэгдэл бичих