logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    ЕСБХБ Монгол Улсын ДНБ-ий 2026 оны өсөлтийн төсөөллөө дээшлүүлж, 6.3 хувь болголоо
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 25 15:40
    414

    Зургийг: С.Батсайхан

    ЕСБХБ: Уул уурхайн өсөлт Монгол Улсад өрхийн эдийн засаг руу бүрэн хөрвөхгүй байна

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк Монгол Улсын 2026 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө зургаадугаар сард гаргаж байсан өмнөх төсөөллөөс 0.8 нэгж хувиар нэмэгдүүлж, 6.3 хувь болголоо. Харин 2027 онд өсөлт 5.5 хувь болж саарах төлөвтэй гэж үзсэн байна.

    Монгол Улсын эдийн засаг 2026 оны эхний хагаст өмнөх оны мөн үеэс 7.7 хувиар өсөхөд уул уурхайн олборлолт, экспортын эрчтэй өсөлт гол түлхэц болжээ. Нүүрсний олборлолт 52.4 хувь, зэсийн олборлолт 20 хувиар нэмэгдэж, үр дүнд нь гадаад худалдааны ашиг өмнөх оны мөн үеэс дөрөв дахин нэмэгдээд байна.

    Хэдий тийм боловч уул уурхайн энэ өсөлт өрхийн эдийн засагт төдийлөн хөрвөөгүй болохыг тус банк тайландаа онцолжээ. 2025 оны мөн үетэй харьцуулахад өрхийн хэрэглээ ердөө 0.5 хувиар өссөн бол хүнс, мах, эрчим хүчний үнийн өсөлтөөс шалтгаалан инфляц долоодугаар сард 13 хувьд хүрсэн байна.

    Мөн хөрөнгийн зардал нэмэгдсэнээр төсвийн алдагдал оны эхний долоон сард дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувьтай тэнцсэн, гадаад валютын нөөц найман сарын импортыг санхүүжүүлэх түвшинд байгаа зэрэг анхаарал хандуулах үзүүлэлтүүдийг онцолсон байна.

    EBRD-MONGOLIA-FORECAST-GFX.jpg

    Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны үнэлгээгээр Монгол Улсын өсөлтийн төлөвт эрчим хүчний өндөр үнэ, БНХАУ-ын эрэлт сулрах эрсдэл болон ОХУ-ын шатахууны нийлүүлэлтээс хэт хамааралтай байдал гол сорилт болж байна.

    Харин Төв Азийн бүс нутгийг эдийн засаг 2026 онд 5.8 хувь, 2027 онд 5.3 хувиар өсөх төлөвтэй гэсэн төсөөлөл танилцууллаа.

    Cэтгэгдэл бичих