logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын Төв банк бодлогын хүүгээ өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдсэнээр алтны үнэ унаж байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 25 10:35
    237

    Зургийг: Dhiraj Singh/Bloomberg

    (Bloomberg) -- Алтны үнэ энэ долоо хоногийн арилжааг харьцангуй доогуур түвшинд хаах төлөвтэй байна. Эрчим хүчний үнийн өсөлт инфляцыг хөөрөгдсөн хэвээр байгаагаас Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг өсгөнө гэсэн хүлээлт нэмэгдэж буй.

    Үүний зэрэгцээ өнгөрсөн баасан гарагаас хойш алтны ханш хоёр гаруй хувиар суларч, унц нь 4270 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    Австралийн тэргүүлэх хэдж сангийн удирдагч Рафаэль Ламм алтны ханшийн урт хугацааны өсөлтийг тэтгэж буй гол хүчин зүйлс хэвээр байгаа тул одоогийн уналтыг түр хугацааных гэж үзэж байгаа аж. Тус сан нь өнгөрсөн онд байгуулагдсанаасаа хойш алтны арилжаанаас хөрөнгө оруулагчдадаа 200 гаруй хувийн цэвэр ашиг авчирсан байна.

    Cэтгэгдэл бичих