logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг гарснаар алтны ханш уналттай байна
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 24 11:00
    256

    Зургийг: Matt Jelonek/Bloomberg

    (Bloomberg) -- Эрчим хүчний үнэ дахин өсөж эхэлснээр алтны үнэ уналтаа хадгалж байна.

    Түүнчлэн АНУ-ын эдийн засгийн дата үзүүлэлтүүд шинжээчдийн таамагласнаас харьцангуй эерэг гарсан нь Холбооны Нөөцийн банк дахин бодлогын хүүг өсгөх магадлалыг нэмэгдүүлж буй. Ингэснээр өмнөх арилжаагаар 1.7 хувиар суларсны дараа алтны ханш унц нь 4290 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Харин мөнгөний үнэ дөрвөн хувиар унаснаар унц нь 64 ам.долларт тогтворжлоо.

    АНУ-ын эдийн засгийн дата үзүүлэлтүүд нийтлэгдсэний дараа Засгийн газрын бондуудын өгөөж бараг 20 жилийн дээд  түвшинд хүрсэн байна. Тухайлбал: таван жилийн хугацаатай бондын өгөөж 2007 оноос хойш анх удаа таван хувь давжээ.

    Энэ нь аливаа хүүгийн өгөөж өгдөггүй үнэт металлуудын ханшид дарамт болж байна.

    Cэтгэгдэл бичих