logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ойрх Дорнодоос хийх тээвэрлэлтүүд дахин анхаарлын төвд орсноор газрын тосны үнэ буурлаа
    Bingyan Wang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 24 10:35
    96

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    (Bloomberg) -- Лхагва гарагт газрын тосны үнэ эрс өссөний дараа удалгүй тогтворжлоо. НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар Иран улсын Ерөнхийлөгч АНУ-ыг шүүмжилсэн мэдэгдэл хийсний дараа өмнөх арилжаагаар брент төрлийн газрын тосны ханш бараг дөрвөн хувиар чангарсан юм. Харин сүүлийн байдлаар газрын тосны үнэ 0.5 хувиар буурч, баррель нь 102 ам.доллар болоод байна.

    Түүнчлэн WTI төрлийн газрын тосны ханш үүнтэй адил хэмжээгээр суларснаар баррель нь 91 ам.доллар орчимд хадгалагдаж байна.

    Ормузын хоолойгоор өдөрт дунджаар 17 сая баррель газрын тос тээвэрлэгдэж байгааг АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент мэдээллээ. Хэдий тийм боловч “Clarksons Research” зэрэг салбарын судалгааны байгууллагууд үүнээс хоёр дахин бага буюу өдөрт найман сая баррель газрын тос нийлүүлэгдэж байна гэж тооцоолж байгаа юм. 

    Cэтгэгдэл бичих