logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Газрын тосны үнэ сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн удаан үргэлжилсэн уналт үзүүлэх төлөвтэй
    Bingyan Wang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 23 10:10
    121

    Зургийг: Anthony Prieto/Bloomberg

    (Bloomberg) -- Газрын тосны ханш сүүлийн нэг жилийн хугацааны хамгийн олон хоног дараалсан уналт үзүүлэх төлөвтэй байна. Энэ нь Саудын Араб гол дамжуулах хоолойн үйл ажиллагааг ирэх өдрүүдэд сэргээхээр ажиллаж байгаатай холбоотой аж.

    Өмнөх зургаан өдрийн арилжаагаар брент төрлийн газрын тосны үнэ ес гаруй хувиар буурсан юм. Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.8 хувиар суларч, баррель нь 98 ам.доллар боллоо. Ингэснээр 2025 оны наймдугаар сараас хойших хамгийн удаан үргэлжилсэн уналтаа үзүүлэхээр байна. Харин WTI төрлийн газрын тосны үнэ 1.1 хувиар буурч, баррель нь 90 ам.долларын босгоос ч унаад байна.

    АНУ Ойрх Дорнодын мөргөлдөөнийг эцэслэх асуудлаар Ирантай хийж буй яриа хэлэлцээнд ахиц гарсан гэсэн дохио өгөөд буй. Тодруулбал: Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индрээс хэлсэн үгэндээ Ираныг заналхийлсний дараа тус улсын төлөөлөгчидтэй үр өгөөжтэй уулзалт хийснээ мэдээлжээ.

    Cэтгэгдэл бичих