logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Улс төр
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы индрээс Ираныг заналхийлэв
    Courtney Subramanian, Josh Wingrove
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 23 08:40
    128

    Зургийг: Angelina Katsanis/Bloomberg

    Дональд Трамп: Сонгуулийн дараа Ирантай хэлэлцээрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна

    (Bloomberg) -- АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд тавьсан илтгэлдээ “Ирантай энхийн хэлцэлд хүрэхгүй бол тус улсыг газрын хөрснөөс арчиж чадна”  хэмээн заналхийллээ. Түүнчлэн тэрбээр Кубын Засгийн газар сүйрнэ гэж таамаглаж буйгаа дурдаад, Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах шийдвэрээ зөвтгөв.

    Дональд Трампын энэ удаагийн илтгэл нь өнгөрсөн оны НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар хэд хэдэн улсыг сүрдүүлж байснаас харьцангуй зөөлөн байлаа. Хэдий тийм боловч  Израилтай хамтран одоогоос зургаан сар гаруйн өмнө эхлүүлсэн дайнаа эцэслэх хэлэлцээрт хүрэхгүй бол Ираныг үгүй хийнэ хэмээн заналхийлэх үед Техраны төлөөлөгчид танхимыг орхин гарчээ.

    АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь зөвхөн Иранаар зогсохгүй бусад дэлхийн улс орнуудын  удирдагчдын эсэргүүцэлтэй тулгарлаа. Тухайлбал: НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш хэлсэн үгэндээ АНУ-ыг шууд дурдаагүй ч Дональд Трампын баримталж буй зарчим нь ирээдүйд сөрөг үр дагавар авчирна гэсэн байр суурь илэрхийлжээ.

    Мөн Бразилын Ерөнхийлөгч мөн л нэр цохоогүй ч НҮБ харилцан итгэлцлээ алдаж, Аюулгүй байдлын зөвлөл нь АНУ болон бусад байнгын гишүүн дөрвөн орны хориг тавих эрхэд хүлэгдэн, ажиллагаагүй болсон гэж мэдэгдсэн байна. Түүнчлэн Турк улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан Палестины тусгаар тогтносон улсыг хүлээн зөвшөөрөхийг уриалж, Израилыг хатуу шүүмжиллээ.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп

    "Би маш том шийдвэр гаргах ёстой болжээ. Ираныг сэргээн босгож, өмнөхөөс нь ч илүү, Ойрх Дорнод төдийгүй дэлхийн нөлөө бүхий орнуудын нэг болгох хэлэлцээрийг байгуулах уу эсвэл бусад орон болон ард иргэдийг хөнөөж, сүйтгэх боломжийг дахин хэзээ ч олгохгүйн тулд Исламын Бүгд Найрамдах Иран Улсыг газрын хөрснөөс арчих уу. Тэднийг амьд үлдэх боломжгүй болгож, ирээдүй үед нь дахин сэргэх ямар ч найдварын оч үлдээлгүйгээр сүйрэл рүү түлхэх үү. Бид сонгуулийн дараахан хэлэлцээрт хүрнэ гэдэгт итгэж байгаа. Учир нь тохиролцоонд хүрэхгүй байх нь тэдэнд ч ашиггүй. Тэд дунд шатны сонгуулийн үр дүнг хүлээж байна. Гэвч тэдний ухаараагүй нэг зүйл нь би энэ сонгуульд өрсөлдөөгүй.

    Миний хувьд сонгууль аль хэдийн болж, асар том ялалт байгуулсан. Үнэмлэхүй ялалт шүү. Би хоёр жил хагасын хугацаанд Төрийн эрх барина. Энэ удаагийн сонгуульд Бүгд Найрамдах Нам өрсөлдөж байгаа. Би тэдэнд дэмжлэг үзүүлж буй төдий. Би өөрөө нэр дэвшээгүй. Би Ираны асуудлаар сонгуулийн үр дүнд ямар ч ач холбогдол өгөхгүй. Энэ нь миний санаанд ч орохгүй зүйл. Надад ганц л хатуу зарчим бий. Энэ бол Иран улс хэзээ ч цөмийн зэвсэгтэй болох ёсгүй гэсэн зарчим юм” гэж мэдэгдлээ.

    НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы хүрээнд Дональд Трамп Дани болон Гринландтай аюулгүй байдлын хэлэлцээрт гарын үсэг зурж, тус бүс нутагт АНУ-ын цэргийн хоёр томоохон бааз байгуулахаа мэдэгдсэн юм. Мөн хэлэлцээр нь “АНУ-д тухайн нутаг дэвсгэрийн аюулгүй байдал болон бусад шаардлагатай асуудлыг бүрэн хянаж, зохицуулах байнгын эрх мэдэл олгож байгаа”-г дурджээ.

    Үүнээс гадна НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Москва ижил алхам хийвэл Киев ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд цохилт өгөхөө зогсооход бэлэн байгааг хэвлэлийнхэнд мэдээлсэн юм.

    Cэтгэгдэл бичих