logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Ойрх Дорнодын нийлүүлэлтийн эрсдэл анхаарлын төвд орсноор газрын тосны үнэ үргэлжлэн унав
    Bingyan Wang
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 11:40
    128

    Зургийг: M. Scott Brauer/Bloomberg

    (Bloomberg) -- Арилжаанд оролцогчид Ойрх Дорнодын нийлүүлэлтийн эрсдэлийг үнэлж буй энэ үед газрын тосны ханш дөрөв дэх өдрөө дараалан суларлаа. 

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны үнэ 1.7 хувиар буурч, баррель нь 102 ам.доллар орчимд хадгалагдаж байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ адил хэмжээгээр суларч, баррель нь 100 ам.долларын босгоос унажээ.

    Амралтын өдрүүдэд Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод агаарын довтолгооны аюулын дохио ассан байна. Энэ нь Ираны дайны оргил үе болох дөрөвдүгээр сараас хойших анхны тохиолдол болжээ.

    Саудын Араб нь Ираны дэмжлэгтэй Йемен дэх Хути бүлэглэлийн халдлагад өртсөөр байгаа юм. Тухайлбал: Улаан тэнгисийн тээврийн зангилаа төв болох Янбу хот аюулын дохио асаасан байна.

    Cэтгэгдэл бичих