logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Юанийн ханш төгрөгийн эсрэг түүхэн дээд, ам.долларын эсрэг 4 жилийн дээд түвшинд хүрч чангараад байна
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 21 09:00
    792

    Зургийг: Lam Yik/Bloomberg

    (Bloomberg) -- Энэ долоо хоногт болох БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нарын уулзалтын өмнө юанийн ханш дөрөв гаруй жилийн дээд түвшинд хүрч чангарлаа.

    Оффшор юань буюу Эх газрын Хятадаас гадна арилжаалагддаг юанийн ханш баасан гарагт 0.2 хүртэл хувиар чангарч, нэг ам.доллар 6.6935 юаньтай тэнцсэн нь 2022 оны долоодугаар сараас хойших хамгийн өндөр түвшин болж байна. Үүнээс өмнө Хятадын Ардын банк юанийн өдөр тутмын суурь ханшийг 2023 оноос хойш анх удаа найман өдөр дараалан чангаруулсан байна. Ардын банк ханшийн огцом савлагааг хязгаарлах, зах зээлд бодлогын дохио өгөх зорилгоор өдөр тутам валютын суурь ханш тогтоодог юм.

    unnamed.jpg

    Худалдааны хурцадмал байдлаа намжаахаар хэлэлцэх Дональд Трамп, Ши Жиньпин нарын уулзалтын өмнө юань ийнхүү анхаарлын төвд орж байна. Юань чангарах нь талуудын зарим зөрчлийг намжаахад дэмжлэг үзүүлж магадгүй. Учир нь барууны албаныхан юанийн ханш бодит үнээсээ доогуур байгаа нь БНХАУ-ын экспортод давуу тал олгож, тус улсын гадаад худалдааны ашиг түүхэн дээд түвшинд хүрэхэд нөлөөлсөн гэж үздэг.

    Харин гадаад худалдаагаар БНХАУ-аас асар өндөр хамааралтай Монгол Улсын хувьд юанийн чангарал нь ам.долларын ханшнаас илүү анхаарал хандуулах асуудал болж байна. Монголбанкнаас зарласан албан ханшаар юанийн ханш төгрөгийн эсрэг 536.86 буюу түүхэн дээд түвшиндээ хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 6.02 хувиар, он гарсаар 5.3 хувиар чангарсан үзүүлэлт юм.

    Ханшийн эрсдэлийг зөвхөн ам.доллароор харахад хангалтгүй болсныг “Ти Ди Би Секьюритис ҮЦК”-ийн шинжээч Х.Анхбилэг онцолж байв. Юанийн ханш чангарахад БНХАУ-аас авдаг бараа, бүтээгдэхүүний төгрөгөөр илэрхийлэгдсэн өртөг нэмэгдэж, тэр чинээгээр импортын инфляцаар дамжин дотоодын үнэд хүчтэй нөлөөлөх эрсдэлтэйг тэрбээр анхааруулсан юм.

    Cэтгэгдэл бичих