
Зургийг: Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж
“Монголын хөрөнгийн зах зээл зөвхөн хувьцаа арилждаг зах зээл биш бизнес, төсөл, Төр болон хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийг холбодог бодит санхүүгийн дэд бүтэц болон хөгжихийг зорьж байна” гэж “Монголын Хөрөнгийн бирж” ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Анар “Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт арга хэмжээний үеэр байр сууриа илэрхийллээ.
Мөн Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээр дамжуулан санхүүжилт татах бодлого эрчимжиж буйг тодотгосон байна.
Энэ нь зөв хэрэгжсэн тохиолдолд Монголын хөрөнгийн зах зээлд эрсдэлгүй өгөөжийн жишиг хүү бүрдүүлэх, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх ач холболдолтой. Мөн компанийн бондын үнэ тогтоох суурийг бий болгоно гэж онцоллоо.
2026 оны эхний гурван улиралд Монголын Хөрөнгийн биржээр нийт 470 орчим тэрбум төгрөгийн ЗГДҮЦ арилжаалагдсан нь өмнөх оны мөн үеэс гурав дахин өссөн дүн болж буй. III улирлын байдлаар үнэт цаасны нийт арилжааны үнийн дүнгийн 14.09 хувийг ЗГДҮЦ бүрдүүлж байна.