
Зургийг: Chris Ratcliffe/Bloomberg
(Bloomberg) -- “Shell Plc” Ойрх Дорнод болон ОХУ-ын нийлүүлэлтийн доголдлоос үүдэн газрын тос боловсруулах бизнесээс өндөр ашиг олсонтой холбоотойгоор хувьцаагаа эргүүлэн худалдан авах хэмжээгээ дээд түвшинд хүргэлээ.
Европын хамгийн том газрын тосны компани IV улиралд таван тэрбум ам.доллароор хувьцаагаа эргүүлэн худалдаж авна. Энэ нь өмнөх гурван тэрбум ам.долларын төлөвлөгөөнөөс эрс өссөн дүн юм.
III улиралд тус компанийн тохируулсан цэвэр ашиг 10.8 тэрбум ам.доллар буюу ОХУ-Украины дайн эхэлснээс хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Энэ нь газрын тос боловсруулах үйлдвэрлэлийн ашгийн маржин баррель тутамд 42 ам.долларт хүрсэнтэй холбоотой аж.

АНУ Ираны эсрэг цэргийн ажиллагааг дахин эхлүүлнэ гэсэн болгоомжлол нэмэгдсэнээр олон улсын газрын тосны үнэ өсөөд байгаа юм.
Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш 0.6 хувиар чангарч, баррель нь 115 ам.доллар давлаа. Харин WTI төрлийн газрын тосны үнэ баррель нь 103 ам.доллар орчимд арилжаалагдаж байна.