logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Энхжин
    Худалдан авалт эрчимжсэнээр алтны ханш сүүлийн нэг жилийн доод түвшнээсээ сэргэв
    Yihui Xie
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 10:20
    20

    Зургийг: SEdwin Koo/Bloomberg

    Xinhua: БНХАУ-ын алт, никель болон ренийн нөөц нэмэгдлээ

    (Bloomberg) -- Сүүлийн нэг жилийн доод түвшинд хүрч хямдарсан үед нь худалдан авах эрэлт нэмэгдсэнээр алтны ханш өслөө. Даваа гарагийн арилжаагаар алтны үнэ 0.8 хүртэлх хувиар өсөж, унц нь 3900 ам.доллар давснаар сүүлийн арилжааны үеэрх алдагдлаасаа нөхөөд байна.

    Баасан гарагт 3.7 хувиар унаснаар алтны ханш 2008 оноос хойших хамгийн тааруу аравдугаар  сараа үдлээ.

    Үүнээс гадна БНХАУ ашигт малтмалын ордуудын нөөцөө дахин үнэлсний дараа алт, никель, рени зэрэг стратегийн эрдсийн нөөц нь эрс нэмэгдсэнийг бүртгэсэн талаар “Xinhua” агентлаг мэдээллээ. Тухайлбал: БНХАУ-ын хэмжээнд ренийн бүртгэлтэй нөөц 200 гаруй хувиар өссөн бол алтны нөөцийн нэмэгдэл томоохон хэмжээний 50 ордтой, никелийнх 30 ордтой дүйцэхүйц хэмжээнд хүрч өссөнийг онцоллоо.

    Cэтгэгдэл бичих