logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    ОХУ дизель түлшний экспортод тавьсан хоригоо I сар дуустал сунгав
    Нийтэлсэн огноо: 2026 оны 11 сарын 02 09:20

    Зургийг: Olga Maltseva/AFP/Gertty Images/Bloomberg

    (Bloomberg) -- ОХУ дизель түлшний экспортод тавьсан ерөнхий хоригоо ирэх оны нэгдүгээр сар дуустал сунгалаа. Хэдий тийм боловч тодорхой хэмжээний дизель түлшийг дэлхийн зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрсөн хэвээр байх аж. Тодруулбал: ОХУ-ын Шадар сайд Александр Новак экспортын ерөнхий хоригийг сунгахын зэрэгцээ зарим үйлдвэрт дизель түлшээ дэлхийн зах зээлд нийлүүлэх тусгай зөвшөөрөл олгохоор бэлтгэж байгааг мэдэгдсэн байна.

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хамтран тус улсын дизель түлшийг олон улсад дахин гаргахаар ажиллаж буй. Үүнтэй холбоотойгоор аравдугаар сард экспортын хоригийн нөхцөлөө зөөлрүүлсэн юм.

    Александр Новакийн мэдээлснээр ОХУ 11 дүгээр сард 2.1 сая тонн орчим дизель түлш экспортлохоор төлөвлөж байгаа аж. Өнгөрсөн сард тус улс 510 мянган тонныг нийлүүлжээ.

    Cэтгэгдэл бичих