logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Уул уурхай
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын эрэлт нэмэгдсэн гэсэн дохио ажиглагдсанаар зэсийн үнэ өслөө
    Mark Burton, Eddie Spence
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 18 10:40
    329

    Зургийг: Oliver Bunic/Bloomberg

    Чили улсын зэсийн олборлолт энэ онд 7 орчим хувиар буурч магадгүй байна

    (Bloomberg) -- Дэлхийд зэсийн нийлүүлэлтээр тэргүүлэгч Чили улсын олборлолт энэ онд дунджаар долоон  хувиар буурах төлөвтэйг тус улсын Сангийн сайд мэдээллээ. Энэ нь Чили улсын Засгийн газрын албан ёсны зэсийн үйлдвэрлэлийн төсөөлөлд дурдагдсанаас ч огцом уналт юм.  Хэдий тийм боловч 2027 онд олборлолт нь хэсэгчлэн сэргэх төлөвтэйг тэрбээр онцолжээ.

    Чилийн зэсийн экспорт наймдугаар сард хүчтэй шуурга, уурхайн саатлын улмаас 4.62 тэрбум ам.доллар болж, 2025 оны долоодугаар сараас хойших доод түвшинд хүрсэн юм.

    COPPER.png

    БНХАУ-ын худалдан авалт нэмэгдсэн гэсэн төлөв ажиглагдсанаар олон улсад зэсийн үнэ өсөөд буй. Тухайлбал: Лондоны Металлын биржид зэсийн ханш пүрэв гарагт 1.8 хувиар чангарлаа. Сүүлийн байдлаар тонн нь 14,491 ам.доллароор арилжаалагдаж байна.

    БНХАУ-ын импортлогчид Шанхайн Яншань боомтод ачаагаа баталгаажуулахын тулд зэсийн фьючерс үнэ дээр нэмж төлдөг премиум ханш сүүлийн өдрүүдэд эрс өсжээ. Энэ нь БНХАУ-ын зэсийн спот арилжааны эрэлт нэмэгдэж буйн илрэл болж байна.

    Cэтгэгдэл бичих