logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол буурснаар газрын тосны үнэ уналттай байна
    Kanoko Matsuyama
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 18 10:20
    262

    Зургийг: Eddie Seal/Bloomberg

    (Bloomberg) -- Нийлүүлэлт тасалдана гэсэн болгоомжлол намжиж, Ираны дайныг эцэслэх дипломат хүчин чармайлт анхаарлын төвд орсонтой зэрэгцэн газрын тосны үнэ гурав дахь өдрөө дараалан уналаа.

    Сүүлийн байдлаар брент төрлийн газрын тосны ханш нэг орчим хувиар суларч, баррель нь 103 ам.доллар болоод байна. Мөн WTI төрлийн газрын тосны үнэ 0.7 хувиар буурч, баррель нь 101 ам.доллароор арилжаалагдаж байна.

    OIL.png

    “JPMorgan Chase”-ийн шинжээч Наташа Канева болон бусад мэргэжилтнүүд Ираны дайн хэр хугацаанд үргэлжлэх болон нийлүүлэлтийн урсгалд хэрхэн нөлөөлөхийг таамаглахад улам бүр төвөгтэй болж буйг онцолж буй. Тодруулбал: мөргөлдөөн эхэлснээс хойш анх удаа зах зээлийн төлөвийн талаарх суурь таамаглал гаргаж чадахгүйд хүрснийг мэдэгджээ.

    Cэтгэгдэл бичих