
Зургийг: Andreas Gebert/Bloomberg
(Bloomberg) -- Газрын тосны үнэ буурсан нь инфляцтай холбоотой болгоомжлолыг намжааснаар энэ долоо хоногт огцом савлагаатай байсан алтны ханш тогтворжлоо.
Пүрэв гарагт хоёр орчим хувиар өссөний дараа баасан гарагийн байдлаар алтны ханш бага зэрэг чангарч, унц нь 4350 ам.доллар давав. Ингэснээр энэ долоо хоногийн эхний гурван өдрийн уналтаа бараг нөхөөд байна.
Үнэт металлын эрэлт урт хугацаанд тогтвортой байна гэж тооцоолсон хөрөнгө оруулагчид сүүлийн үед алтны арилжаа руу шуурах болсон юм. Алтны үнэ буурч байгаа үед ч “Bloomberg”-ийн хянадаг алтны биржээр арилжаалагддаг сангуудын хөрөнгө оруулалтын урсгал нэмэгдэж буй.
Хэдий тийм боловч АНУ-ын Холбооны Нөөцийн банкны тэргүүн Кевин Уоршийн мэдэгдэл энэ онд хамгийн багадаа нэг удаа бодлогын хүүг дахин өсгөнө гэсэн хүлээлт бий болгоод байна. Энэ нь үнэт металлын ханшид сорилт болж магадгүй юм.