
Зургийг: Anthony Prieto/Bloomberg
(Bloomberg) -- Ойрх Дорнодын нийлүүлэлтийн тасалдал намжих төлөвтэй байгаагаас газрын тосны үнэ үргэлжлэн уналаа.
Лхагва гарагт брент төрлийн газрын тосны ханш 2.7 хувиар суларсны дараа сүүлийн байдлаар үл ялиг буурч, баррель нь 105 ам.доллар орчимд арилжаалагдаж байна. Саудын Араб халдлагын улмаас үйл ажиллагааг нь түр зогсоосон дорноос-өрнө зүгт чиглэсэн дамжуулах хоолойнхоо хүчин чадлын 50 хувийг сэргээхээр ажиллаж байгаа юм. Тус хоолой ирэх зургаан долоо хоногт багтан хэвийн ажиллаж эхэлнэ гэж эх сурвалжууд мэдээлжээ.
“Goldman Sachs” эрчим хүчний нийлүүлэлтийн хомсдол даамжирч байгаатай холбоотойгоор арилжаанд оролцогчдод санал болгох гол бүтээгдэхүүнээ дизель түлшнээс шатахуун руу шилжүүлээд байна.
Дизелийн үнэ түүхэн дээд түвшинд хүрсэнтэй зэрэгцэн түүхий нефть боловсруулах үйлдвэрүүд үйлдвэрлэлээ шатахуунаас дизель рүү хурдацтай шилжүүлж буй. Энэ нь шатахууны нийлүүлэлтийг богино хугацаанд эрс бууруулж, үнэ өснө гэж тус банкны шинжээчид үзэж байна.
Түүнчлэн дизель түлшний үнэ цаашид өсөх боломжтой ч тогтвортой эрэлт, нөөц буурсан зэргээс шалтгаалан шатахууны ханш илүү хурдтай өсөх боломжтойг тодотголоо.