logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Эдийн засаг
    Нийтлэлийг хуваалцах
    Б.Бат-Очир
    Fitch Ratings: Монголын банкнуудын зээлийн өсөлт, ашгийн үзүүлэлт саарах төлөвтэй
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 17 09:00
    337

    Зургийг: Монголбанк /Монгол Улсын Төв банк/

    Мөнгөний хатуу бодлогын нөлөөгөөр Монгол Улсын арилжааны банкнуудын зээлийн өсөлт, ашгийн үзүүлэлт 2024 онд хүрсэн оргил түвшнээсээ цаашид саарах төлөвтэй гэж “Fitch Ratings”  агентлагийн шинжээчид үзсэн байна. Хэдий тийм боловч банкны салбарын ойрын хугацааны үзүүлэлтүүд ерөнхийдөө тогтвортой байж, зээлжих зэрэглэлийн үнэлгээтэй банкнуудын ашигт ажиллагаа одоогийн зэрэглэлтэй нь нийцэх түвшинд хадгалагдахаар байгааг лхагва гарагт нийтэлсэн судалгаандаа онцолжээ.

    Наймдугаар сард 12.5 хувьд хүрч эрчимжсэн инфляцыг тогтворжуулахын тулд Монголбанк бодлогын хүүгээ 12.5 хувь болгон нэмэгдүүлээд буй. Мөн санхүүгийн систем дэх мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах зорилгоор 2025 оноос хойш банкнуудын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр удаа өсгөсөн юм.

    unnamed.jpg

    Бодлогын хүү өссөн нь банкнуудын зээлийн хүүгийн орлогыг дэмжих боломжтой ч заавал байлгах нөөцийн хатуу шаардлага, хадгаламж болон зээлийн зах зээл дэх өрсөлдөөн санхүүжилтийн өртгийг нэмэгдүүлнэ. Банкнууд зээлийн хүүгээ тэр хэмжээгээр эрчтэй өсгөх боломж хязгаарлагдмал тул цэвэр хүүгийн маржин хумигдаж, 2024-2025 оны өндөр ашигт ажиллагаа буурах төлөвтэй гэж “Fitch Ratings” дүгнэжээ.

    Салбарын нийт зээлийн өсөлт ойрын хугацаанд 10 гаруй хувийн түвшинд хадгалагдах боловч хэрэглээний зээлийн өсөлт эрс саарч буйг мөн онцолсон байна. Энэ оны нэгдүгээр сард Монголбанк хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааны дээд хязгаарыг 45 хувь болгон бууруулсны нөлөөгөөр 2023–2024 онд 35 хувиас давж байсан хэрэглээний зээлийн жилийн өсөлт 2026 оны зургаадугаар сард найман хувь орчимд хүрч саараад буй.

    Мөнгөний бодлого цаашид нэмж чангарвал банкнууд татсан хөрөнгөө үр ашигтай байршуулах, зээлийн өсөлтийг хадгалах боломж үргэлжлүүлэн хязгаарлагдаж болзошгүй аж. Харин өргөн хүрээнд зохицуулалтын тодорхойгүй байдал үргэлжилбэл банкнуудын урт хугацааны хөрөнгийн төлөвлөлт, стратегийн шийдвэр гаргалтад саад учруулна гэж “Fitch Ratings” анхаарууллаа.

    Cэтгэгдэл бичих