logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    БНХАУ-ын шатахууны нөөц буурснаар экспортыг хязгаарлах эрсдэл нэмэгдлээ
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 16 11:55
    245

    Зургийг: Qilai Shen/Bloomberg

    Есдүгээр сар гарсаар 20 гаруй хувиар өссөний дараа брент төрлийн газрын тосны үнийн өсөлт тасалдав

    (Bloomberg) -- БНХАУ-ын шатахуун, дизель түлшний нөөц нь хурдацтай буурч байгаагаас Засгийн газар нь экспортыг дахин хязгаарлах магадлал нэмэгдэж байна.

    “JLC International”-ийн мэдээлснээр өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын Төрийн өмчит шатахуун нийлүүлэгчдийн нөөц 2.9 хувиар агшиж, 2022 оноос хойших доод түвшинд хүрлээ. Мөн дизель түлшний нөөц нь 2.4 хувиар буурснаар 15 сарын доод түвшинд хүрээд байна.

    АНУ болон Ираны дайны эхний хэдэн долоо хоногт Бээжин яаралтай газрын тосны экспортоо хязгаарлаж байсан юм. 

    Үүний дараа эрх баригчид хязгаарлалтаа зөөлрүүлснээр бензин, дизель болон онгоцны түлш зэрэг боловсруулсан бүтээгдэхүүний нийт экспорт нь долоодугаар сард 2.55 сая тонн хүрч, эргэн сэргэснийг БНХАУ-ын гаалийн дата үзүүлэлт харуулж байна. Хэдий тийм боловч Лондон дахь “Energy Aspects” судалгааны байгууллагын шинжээч дотоодын зах зээлийн эрэлт саарч буй тул Бээжин IV улиралд боловсруулсан бүтээгдэхүүний экспортыг сарын 1.2 сая тонн орчимд барих эрсдэл нэмэгдэж байгааг анхааруулжээ.

    Ойрх Дорнодын нийлүүлэлтийн тасалдал улам гүнзгийрснээр олон улсад брент төрлийн газрын тосны ханш энэ сард бараг 20 хувиар өсөөд байгаа юм. Сүүлийн байдлаар 0.8 хувиар буурч, баррель нь 108 орчим ам.доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих