
Зургийг: Qilai Shen/Bloomberg
(Bloomberg) -- БНХАУ-ын аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл наймдугаар сард шинжээчдийн хүлээлтийг давж өссөн ч хэрэглэгчдийн худалдан авалт болон хөрөнгө оруулалт саарсан хэвээр байна.
Оны эхний найман сард үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар агшсан нь шинжээчдийн таамагласнаас ч илүү уналт болжээ. Мөн ажилгүйдлийн түвшин бага зэрэг өссөн байна.
Үүнээс гадна наймдугаар сард жижиглэнгийн худалдааны борлуулалт өмнөх оны мөн үеэс 0.4 хувиар өсжээ. Энэ нь “Bloomberg”-ийн судалгаанд хамрагдсан шинжээчдийн таамгаас хоёр дахин доогуур үзүүлэлт болж байна. Түүнчлэн долоодугаар сард 0.6 хувиар өсөж байсантай харьцуулбал борлуулалт саарчээ.
Харин эсрэгээрээ аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл нь наймдугаар сард 5.2 хувиар тэлж, өмнөх сараас ч эрчимжсэн байна. Энэхүү өсөлтөд тус улсын экспорт 10-аас дээш хувиар өссөн нь голлон нөлөөллөө.
Дотоод болон гадаад эрэлтийн зөрүү улам тэлж буй нь БНХАУ-ын технологийн салбарын үсрэнгүй хөгжил айл, өрхийн бодит орлого болон хэрэглэгчдийн итгэлд хараахан эергээр нөлөөлж чадахгүй байгааг харуулж байна.