logo
•Live
      БУСАД
    • Видео
      Бидэнтэй холбогдох
    • Хамтран ажиллах
    • Нээлттэй ажлын байр
    • Борлуулалтын санал
    • Холбоо барих
    Биднийг дагах
    Зах зээл
    Нийтлэлийг хуваалцах
    М.Аминаа
    Саудын Араб дамжуулагч хоолойн ажиллагааг түр зогсоосноор газрын тосны үнэ өсөж байна
    Alex Longley
    Нийтэлсэн огноо: 2026 оны 09 сарын 15 10:20
    152

    Зургийг: Marcelo Del Pozo/Bloomberg

    Жижиг хөлөг онгоцоор нефть зөөвөрлөн, Ормузын хоолойн гаднах танкерт ачих хандлага өсөөд байна

    (Bloomberg) -- Салбарын жишиг индексээр газрын тос тээвэрлэгч танкер түрээслэх нэг өдрийн төлбөр анх удаа нэг сая ам.доллар давлаа.  Энэ нь Ираны дайны улмаас маш цөөн тооны хөлөг онгоц л Ормузын хоолойгоор гарахыг зөвшөөрч байгаагийн илрэл юм. Тодруулбал: Лондоны “Baltic” биржийн дата үзүүлэлтээс харвал Персийн булангаас Ормузын хоолойгоор БНХАУ руу газрын тос тээвэрлэх хөлөг онгоцны түрээс өрийн 1.03 сая ам.доллар хүрсэн байна. Хэдий тийм боловч  тээвэрлэгчид Ойрх Дорнодоос газрын тос экспортлох гол маршрутаа өөрчилсөн тул тус жишиг индекс нь ач холбогдлоо алдаад байгаа юм.

    TANKERS.png

    Тээвэрлэгчид жижиг хөлөг онгоцоор нефтийг бага багаар зөөвөрлөн, Ормузын хоолойн гадна талд хүлээж буй танкеруудад ачих аргыг түлхүү ашиглах болжээ. Хэдий тийм боловч иймэрхүү байдлаар Оманы булангаас БНХАУ руу түүхий нефть тээвэрлэх өртөг өдрийн 644 мянган ам.доллартой тэнцэж байна.

    Арилжаанд оролцогчид Ойрх Дорнодын нийлүүлэлтийн эрсдэлийг үнэлж буй энэ үед газрын тосны үнэ үргэлжлэн өсөж буй.

    Сүүлийн байдлаар брент  төрлийн газрын тосны үнэ 1.3 хувиар өсөж, унц нь 107 ам.доллар хүрлээ. Түүнчлэн WTI төрлийн газрын тосны үнэ адил хэмжээгээр өссөнөөр баррель нь 102 ам.доллароор арилжаалагдаж байна.

    Cэтгэгдэл бичих